“Оффис Партнер” ХХК нь 2015 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн түүчээ барилгын салбартаа 2018 оноос тасралтгүй чанарыг эрхэмлэн, олон улсын дэвшилтэт технологийн чанартай материалыг нийлүүлэн, захиалагчиддаа үнэ цэнийг бий болгож, урт хугацаанд хамтран ажиллах итгэлтэй түнш байхыг зорьж ажилладаг.
Бид гадаад дотоодын томоохон компаниуд олон улсын төслүүдээс туршлага солилцож бэлтгэсэн мэргэшсэн инженер техникийн ажилтануудтайгаар иргэний болон үйлдвэрлэлийн барилга байгууламж, өндөр зэрэглэлийн орон сууцны төслүүдэд барилга угсралт, сантехник, агааржуулалт хөргөлтийн систем, цахилгаан угсралт суурилуулалтын ажлуудыг стандартад нийцүүлэн, тусгай зөвшөөрөлтэйгөөр чанартай гүйцэтгэж байна.
Бид хамтын хүчээр, тасралтгүй суралцаж, хөгжиж, хүн байгальд ээлтэй үйл ажиллагааг эрхэмлэн салбартаа эерэг манлайллаар тэргүүлнэ.
Бид үнэ цэнэтэй хөгжлийг бүтээнэ…
Гүйцэтгэх захирал
Ерөнхий инженер
Ерөнхий нягтлан
Барилгын инженер
© 2025 он. Оффис Партнер ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency